Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит хүн амын бие бялдрын хөгжилт чийрэгжилтын түвшин тогтоох сорилын сарын аян 04 дүгээр сарын 01-ээс 05 дугаар сарын 01 ны хооронд улс орон даяар зохион байгуулагдлаа. Сарын аяны хүрээнд идэвхи санаачилгатай ажиллаж тэргүүн байр эзэлсэн Хан-Уул дүүргийн Биеийн тамир спортын хороог  Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит  батламж үнэ бүхий зүйлээр шагналаа.