Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛЫН “ИРЭЭДҮЙН ЭЗЭД” БАЯРАА ӨРГӨН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл”  хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Ирээдүйн эзэд” сэдвийн дор “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

“Ирээдүйн эзэд” арга хэмжээ нь Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, ногоон байгууламжтай, эрүүл аюулгүй дүүргийн бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх Хүүхдийн эрхийг дээдлэн зохион байгуулсанаараа онцлог боллоо.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн удирдлагууд болон 16 хорооны 1700 гаруй хүүхэд багачууд эцэг эхийн төлөөлөлийн хамт нийт 2500 гаруй иргэд баяраа тэмдэглэллээ.

Баярын арга хэмжээнд  хүүхэд багачууд болон эцэг эхчүүдэд чиглэсэн  уралдаан тэмцээн зохиогдсоноос гадна Хан-Уул дүүргийн авьяаслаг сурагчдын хийсэн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэгдэж, зайрмагны баяраар бэлэг барьсан олон сайхан арга хэмжээ боллоо.

Мөн хүүхэд багачуудын хайртай үлгэрийн баатаруудын тоглолт, урлаг соёлын алдартангуудын урлагийн тоглолт болж Хан-Уулын хүүхэд багачууд хөгжөөн баяр дүүрэн  нэг өдрийг өнгөрүүллээ.
ХУД-ийн авьяаслаг хүүхэд багачууддаа зориулаад НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ 1700 гаруй хүүхдэд гарын бэлгээ гардуулсан төдийгүй урлаг, спорт, сурлагаараа үеийнхнийгээ манлайлсан сурагчид нийслэлийн “Шилдэг хүүхэд” алтан медалиар шагнаж урамшууллаа.


ХАН-УУЛ ДҮҮРГИЙН МЯНГА МЯНГАН ХҮҮХЭД БАГАЧУУДДАА ҮРГЭЛЖ ИНЭЭД ХӨӨР, БАЯР БАЯСГАЛАН, АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН АЮУЛГҮЙ “ЭКО ДҮҮРЭГ”-Т АМЬДРУУЛАХЫГ эрмэлзэх болно.