Хан-Уул
Мэдээлэл

“ЭНХАМГАЛАН ӨЛЗИЙТ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ТҮРГЭНИЙ МАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА


Засгийн газар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг дэмжиж 141 сум, зарим алслагдсан аймаг, сумдад нийт 151 автомашин олгосон бөгөөд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт” хорооны  “Энхамгалан Өлзийт” өрхийн эрүүл мэндийн төв түргэний машинаа хүлээн авлаа.

14 дүгээр хороо нь хотын төвөөс 45 км зайд алслагдсан, 6000 гаруй оршин суугчидтай, 45-100 км-т явж эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд хүргэдгээс автомашины зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан юм. Түргэний машиныг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Энхамгалан Өлзийт” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, жолооч нарт албан ёсоор хүлээлгэн өгч ажилд нь амжилт хүслээ.