Хан-Уул
Мэдээлэл

ГЭР ОРОНГҮЙ ТЭНЭМЭЛ АМЬДРАЛТАЙ ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой “Гэртээ харих зам”  хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах ажлыг хэсэг дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/24 захирамжаар байгуулагдан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр өөрийн гэсэн гэр оронгүй, тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийн бүртгэлийг шинэчлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Хан-уул дүүрийн Эрүүл мэндийн нэгдэл, Цагдаагийн 2-р хэлтэс, МУЗН-тэй хамтран өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга П.Оюундалай, мэргэжилтэн Д.Баасансүрэн нар нийт 96 иргэнийг өгөгдсөн анкетийн дагуу дахин бүртгэлжүүлж, Эрүүл мэндийн нэгдлээс сүрьеэгийн илрүүлэг, дотор, мэдрэл, БЗХӨ-ний  үзлэгт  хамруулан хооллох зэрэг үйлчигээг үзүүлсэн. Бүртгэлд хамрагдсан 3 иргэнийг гэрт нь хүлээлгэн өгч, хаягандаа амьдардаггүй 11, оршин суух хаяггүй 28, хөдөө орон нутгийн хаягтай 3 иргэнийг харъяаллын дагуу хүлээлгэн өгч, огт бичиг баримтгүй 11 иргэнийг бичиг баримттай болгохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.