Хан-Уул
Мэдээлэл

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮДЭД “ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ” НЭЭГДЛЭЭ

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд “Шүүхийн үйлчилгээний төв” тохижуулж, өнөөдөр буюу 2017 оны 06 сарын 23-ны өдөрнээлтээ хийлээ. Шүүхийн үйлчилгээний шинэ стандартыг хэвшүүлсэнэнэхүү төвийгшүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн санаа бодлыг судлах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлж, шүүхэд мэдүүлэх эрхийг хангахзорилготойгоор тохижуулсан.

Тохь тухтай орчинд шүүхээс шуурхай үйлчилгээ авах,иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох, хэрэг маргааны талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах орчинг хангаснаараауг төв ач холбогдолтой юм.

“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг, Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Тамгын газрын мэргэжилтнүүд, шүүхийн захиргааны ажилтнууд, иргэд оролцлоо.