Хан-Уул
Нэмэлт

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ГҮЙЦЭТГЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙЖ, ГОМДОЛ ГАРГАГЧ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн НБОГ, НМХГ, НГА-ын хамтарсан баталсан удирдамжаар хийгдсэн хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний биелэлт, Хан-Уул дүүргийн Засаг даргын А/80, A/26 тоот захирамжийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, гомдол гаргагч иргэдийн хүсэлтээр уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтанд дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч , 13-р хорооны Засаг дарга ,  дүүргийн Мэргэжлийн хяналтын дарга, Цагдаагийн 2-р хэлтсийн цагдаа нар оролцож,  карьерийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн талаар иргэдэд мэдээлэл өглөө.


Мөн гүйцэтгэлийн шалгалтад өмнөх шалгалтаар ААН-дэд өгсөн улсын байцаагчдын хамтарсан хугацаатай албан шаардлага болон үйл ажиллагааг зогсоосон актад дурдагдсан зөрчил арилгасан байдал болон нөхөн сэргээлтийн ажлын явцад хяналт шалгалт хийлээ. Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 30 аж ахуйн нэгжийн хамруулан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.  Шалгалт үргэлжилж байна.