Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО, ДҮҮРГИЙН ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, НИЙГМИЙН АЖИЛТАН, ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит иргэдийн спортын   VI их наадмыг  зохион байгуулах тухай сургалтыг 2017 оны 07 сарын 24ний өдөр Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын хороо хамтран зохион байгууллаа.

Тус сургалтыг  ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хурлын зааланд явуулж 15 хорооны 50 гаруй ажилтан албан хаагчдыг хамрууллаа.

Сургалтанд ЗДТГ дарга Б.Энхболд,  дүүргийн биеийн тамир, спортын хорооны менежер Т.Уранчимэг, дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн арга зүйч Д.Соёлмаа, дүүргийн биеийн тамир, спортын хорооны арга зүйч Н.Дэлгэрдалай, Ц.Баттулга нар оролцож иргэдийн спортын наадмыг анхан шатнаас нь хэрхэн зохион байгуулах, талаар заавар зөвлөгөө өглөө.

Мөн сургалтын үеэр 2017 оны 04 дүгээр сарын 01- ээс 05 дугаар сарын 01-ны хооронд зохион байгуулагдсан хүн амын бие бялдарын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд идэвхтэй оролцсон хороодод Дүүргийн засаг даргын батламж гардууллаа.