Хан-Уул
Мэдээлэл

ГАМШГИЙН ҮЕИЙН ТУСЛАМЖ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэс хамтран гамшгийн үеийн тусламж тараалт, анхны тусламж, ус ба эрүүл ахуй, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр дүүргийн Засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодод мэргэшсэн баг бэлтгэх сургалтыг 2017 оны 08 дугаар сарын  14-15 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

Мэргэшсэн баг бэлтгэх сургалтанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, дүүргийн УЗХ-ны дарга Д.Ган-Оч, УЗХ-ны дэд дарга С.Цэцгээ, хороодын сайн дурын  40 гаруй ажилтан оролцлоо.


Төр-Улаан загалмайн хамтын ажиллагаа харилцан үүргээ  хэрэгжүүлж хорооныхоо нутаг дэвсгэрт хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг амжилттай зохион байгуулж  буй 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, 16 дугаар хорооны Засаг дарга Ц.Алтангэрэл нарыг Өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.