Хан-Уул
Мэдээлэл

“НЭГ ӨРХ- НЭГ АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчигээний хэлстээс “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг эрчимжүүлэх аяны хүрээнд ажил хайгч иргэн, ажил олгогч нарыг холбон зуучлах, ажилгүй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх  зорилгоор  “Нэг өрх- нэг ажлын байр” өдөрлөгийг  2017 оны 9 дүгээр сарын  20-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Өдөрлөгт ХХҮЕГ-ын мэргэжилтэн Н.Алтансувд, “Улс төр менежментын академ”-ийн захирал Д.Уламбаяр, “Алтан гар” хөдөлмөрийн биржийн захирал Д.Ариунаа, “Номин холдинг” ХХК-ны хүний нөөцийн менежер Ж.Золзаяа, “АПУ трэйдинг” ХХК-ны хүний нөөцийн менежер Д.Тамир нар зочноор оролцож, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зуучлалын талаар ажил олгогчдын зүгээс тавигдаж буй шаардлага ба  бодит боломж, ажилд орох зөвлөмж, амжилтанд хүрэх арга зам, хувь хүний  харилцаа хандлагаа өөрчлөх нь зэрэг сэдвүүдээр сургалт хийж,  тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа.

Өдөрлөгт нийт   170 нээлттэй ажлын байрны захиалгатай 16 ажил олгогч байгууллага,  125 бүртгэлтэй ажил хайгч иргэн  оролцсоноос 56 иргэнийг ажил олгогч байгууллагууд судлаж шийдвэрлэхээр  хүний нөөцөндөө бүртгэж, , 40 иргэн шинээр ажил хайгчаар мэдээллийн санд  бүртгүүлсэн байна.