2017 оны 36 дах долоо хоногт Улаанбаатар хотын ЭМН-үүдээс 6 төрлийн хамшинж, сэжигтэй 285 тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд мэдээлэгдсэн тохиолдлуудын 92,5%-ийг эзэлж байна.
Мэдээлэгдсэн хамшинж, сэжигтэй тохиолдлуудын 2.1%-ийг Багануур дүүргээс, 9.5%-ийг Баянгол дүүргээс, 78.2%-ийг Баянзүрх дүүргээс, 2.1%-ийг Сүхбаатар дүүргээс, 3.5%-ийг Чингэлтэй дүүргээс, 4.6%-ийг Хан-Уул дүүргээс тус тус мэдээлсэн байна.