Хан-Уул
Мэдээлэл

​“ЭРҮҮЛ ХҮҮХЭД-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” ТЭМЦЭЭН БОЛЛОО

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төлөвлөгөөнд тусгагдсны дагуу “Эрүүл мэнд, боловсролын хяналтад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Хан-уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүргийн ИТХ-ын Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Дүүргийн прокурорын газар хамтран “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй “ сэдэвт асуулт хариултын тэмцээнийг дүүргийн 52, 60, Буянт-Ухаа цогцолбор, Орхон-Хасү, Оном, Этүгэн, Оргил дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.

Тус тэмцээн нь өсвөр насны сурагчдын архи, тамхи, мансууруулах бодис, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх мэдлэгийг бататгах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэдлэг олгоход гол зорилго оршиж байна.