Хан-Уул
Мэдээлэл

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр чадавхжуулах сургалтыг  2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  зохион байгуулж, хэлтсийн 45  мэргэжилтэн, албан  хаагчид оролцлоо.

Сургалтанд  оролцогсод “Насанд хүрэгчдийн сэтгэл зүйн онцлог, хөдөлмөрт бэлтгэхэд туслах” нь,”Төрийн албан хаагчдын иргэдтэй харилцах арга зүй”, ”Менторинг гэж юу вэ, нийгэм дэх менторингийн оролцоо “ сэдвүүдээр хичээл заалган, бүлэг болон багаар  ажиллаж, харилцан ярилцаж, арга туршлагаа солилцсон үр дүнтэй сургалт боллоо.