Хан-Уул
Мэдээлэл

“ЧАДВАРЛАГ БАГШ” КОМПЬЮТЕРИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Зорилго:

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан цэцэрлэгийн багш нарын компьютерийн мэдлэг чадвар, мэдээлэл технологийг ашиглан сургалтын үйл ажиллагааг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хамтран туршлага судлах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Зохион байгуулагч:

  • Боловсролын хэлтэс
  • Албан бус-Насан туршийн боловсролын төв
  • 75-р сургуульХамрах хүрээ: Цэцэрлэг бүрээс 1 багш оролцоно.

    Хаана: 75-р сургуулийн 206, 207 тоот өрөөнд

    Хэзээ: 2017 оны 10-р сарын 19-нд  14:00 цагт

    Дэмжигч байгууллага: Дэлхийн зөн олон улсын байгууллага

    Тэмцээний хөтөлбөр:

    Тэмцээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

    1. “Хамгийн хурдан нь хэн бэ?” хурдан бичгийн уралдаан
    2. “Microsoft office word” програм /зохион байгуулагчийн зүгээс өгсөн ажлыг гүйцэтгэх /40 минут/
    3. Powerpoint програм /Зохион байгуулагчдын зүгээс өгсөн даалгаврыг гүйцэтгэх /40 минут/ 
  • Тэмцээнд оролцох багш нь албан газрын нэр, овог нэрээ 2017 оны 10 сарын 16-ны өдөр 1700 цагаас өмнө [email protected] хаягаар ирүүлэх. Холбогдох утас: 99030489, 99268585
  • /Оролцогч багш нь өөрийн нөүтбүүктэй ирэх, хэрэглээний програм болох Microsoft office суулгасан байх/

Шагнал:

1-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

2-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

3-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

4-р байр Өргөмжлөл, үнэ бүхий зүйл

Оролцсон багш нарт эрхийн бичиг гардуулна.