Хан-Уул
Мэдээлэл

“БИЗНЕСИЙН ГАРЦ ХАМТЫН АЖИЛЛАГАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс  хувиараа аж ахуй бичил бизнес эрхэлдэг иргэдэд зориулж “ Бизнесийн гарц хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийг “Технож бизнес Инкубатор төв”-тэй хамтран 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10.00 -13.00 цагийн хооронд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогсдод бизнесээ хэрхэн өргөжүүлэх, бусадтай хамтран ажиллах, гадаад зах зээлд хэрхэн нэвтрэх, менежментээ сайжруулах талаар мэдээлэл өглөө. Энэхүү хэлэлцүүлгэнд хувиараа хөдөлмөр эрхлэгч 23 иргэн оролцлоо.

Хөдөлмөр эрхлэлтийн албанаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, борлуулалтын дэмжлэг олгох тухай зөвлөгөө өгч, тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцлоо.