Хан-Уул
Нэмэлт

ХОЁРДУГААР ХОРООНЫ БАГ ТАМИРЧИД “ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН СПОРТЫН VI ИХ НААДАМ”-ЫН САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД ТҮРҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит  Иргэдийн спортын VI-р их наадмын сүүлийн тэмцээн болох “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн  10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд дүүргийн Спортын ордонд зохион байгуулагдлаа. Хурд, хүч авхаалж самбаагаа сорин  заал дүүрэн  өрсөлдөөн дунд амжилттай сайхан зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

   Эмэгтэй баг :

 III-р  байрт  М.Ганболд даргатай  5 – р хорооны  баг тамирчид

II-р байрт   Ц.Алтангэрэл   даргатай   16 -р хорооны  баг тамирчид

I -р байрт    Э.Батмөнх   даргатай   2-р хорооны  баг тамирчид

   Эрэгтэй баг:

III-р  байрт  Ё.Цацралтуяа   даргатай  8 -р хорооны  баг тамирчид

II-р байрт Ц.Алтангэрэл  даргатай  16 -р хорооны  баг тамирчид

I -р байрт  С.Батмөнх  даргатай 2 -р хорооны  баг тамирчид   тус тус шалгарч, өргөмжлөл,медаль,мөнгөн шагналаар шагнагдлаа.

Нийслэлийн шатны шигшээ тэмцээнд оролцох эрх авсан 2-р хорооны баг тамирчиддаа амжилт хүсье.