Хан-Уул
Мэдээлэл

ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ НАР БЭЛТГЭГДЭЖ БАЙНА

Монгол банк, Сангийн яам, Боловсрол, Соёл Шинжлэх Ухаан Спортын яам , Санхүүгийн зохицуулах хороо хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Насан туршийн боловсролын үндэсний төв ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд үе тэнгийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа.

ХУД-ийн Албан бус- Насан туршийн боловсролын төв 2017 оны 10 дугаар сарын 26 -ны өдөр 15 дугаар сургуультай хамтран сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтанд ерөнхий боловсролын  15 дугаар сургуулийн 10-12 дугаар 30 суралцагч хамрагдсан бөгөөд сургалтын хүрээнд:

  • Хуримтлалын авдар
  • Хэрэгцээ юу? Хүсэл үү?
  • Хуримтлалын зорилго, хуримтлал үүсгэх арга,алхам
  • Хадгаламжийн төрөл, түүний давуу ба сул тал зэрэг сэдвээр мэдлэг бүтээж

цаашид амьдралдаа хэвшүүлэх , үеийн нөхөддөө үлгэр дуурайл болж, түгээн дэлгэрүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй боллоо.

Сургалтын явцад суралцагчид өөрсдийн амьдралд тулгамддаг санхүүгийн бэрхшээл болон өөрсдийн хуримтлал үүсгэх аргаа үе тэнгийнхэнтэйгээ солилцлоо.

Мөн үе тэнгийн сургагч багш нарт “Халаасны мөнгөө зарцуулах төлөвлөгөө”, “Анар Ану 2” зэрэг санхүүгийн боловсролын гарын авлагыг тараан өгсөн үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.