Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН 2017 ОНЫ “ШИЛДЭГ ХОРОО”-ГООР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРОО ХОЁРДУГААР БАЙРАНД ШАЛГАРЛАА

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Нийслэл–378 жил”-ийн ойн хүрээнд Нийслэлийн “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа Хүүхдийн ордонд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдлаа.

Нийслэлийн дүүрэг, хороодод ажиллаж буй төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарт ажлын байран дээрх сургалт, семинар, мэргэжил арга зүйн заавар  зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг 2 үе шаттай зохион байгуулсан.

Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны дүнгээр Хан-Уул дүүргийн Ө.Мөнх-Амгалан Засаг даргатай 7 дугаар хороо Дэд байр, Э.Батмөнх Засаг даргатай 2 дугаар хороо тусгай байрыг тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”-аар Ө.Мөнх-Амгалан Засаг даргатай Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Дэд байр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Гутгаар байр тус тус эзэллээ.
Азийн сангаас “Сайн зураглалтай” хороо шалгарлуулах уралдаанд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Дэд байр, 6 дугаар хороо тусгай байрыг тус тус шагнагдлаа.