Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ “ЦОМЫН ТӨЛӨӨ” СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хорооноос уламжлал болгон  зохион байгуулдаг дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт  аварга шалгаруулах  тэмцээний “Цом” гардуулах ёслолын ажиллагаа /2017.11.10/ өдөр боллоо.

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны  02 дугаар сарын 01-ны 32, 34, 05  дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ,биеийн тамир, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгох ажилтан албан хаагчидын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын ажилтан албан хаагчдын дунд  Спортын  5 төрөлт /Боулинг, дартс, сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг  / тэмцээнийг жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг уламжлалтай. Багийн дүнгээр Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс тэргүүлсэн бол дэд байранд дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн баг тамирчид, гуравдугаар байранд Засаг Даргын Тамгийн Газрын  баг тамирчид тус тус орсон юм.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт дүүргийн  аварга шалгаруулах  “Цом-ын төлөө” тэмцээнийг  10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 сарын 10-ны хооронд спортын 5 төрлөөр дүүргийн  Засаг даргын дэргэдэх 20 хэлтэс албадын 600 гаруй ажилтан албан хаагчдад, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээний  шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Засаг даргын орлогч  дарга Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын дарга  Б.Энхболд болон хэлтэс албадын дарга нар, ажилчин албан хаагчид оролцлоо.

  • Боулинг” – ний төрөлд3-р байрт   Татварын хэлтэс

    2-р байрт  Засаг даргын тамгын газар

    1-р байрт  Онцгой байдлын хэлтэс

  • Дартс”-ний төрөлд3-р байрт   Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс  –Жижиг дунд  үйлдвэрлэлийг дэмжих төвийн хамтарсан баг

    2-р байрт  Дотоод Аудит –Усан Спорт, сургалтын төвийн хамтарсан баг

    1-р байрт  ЗДТГ

  • Хөл бөмбөг”-ний төрөлд3-р байрт  Цагдаагийн 2-р хэлтэс

    2-р байрт Онцгой байдлын хэлтэс

    1-р байрт Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

    Шилдэг  тоглогчоор  Ч.Төрболд /Онцгой байдлын хэлтэс  /

  • Волейбол”-ын төрөлд

Эмэгтэй :

               3-р байрт   Эрүүл мэндийн төв

                2-р байрт  Нэгдсэн эмнэлэг

                1-р байрт  Татварын хэлтэс

Эрэгтэй:

                3-р байрт   Иргэний хэргийн 2-р шүүх

                2-р байрт   Онцгой байдлын хэлтэс

                1-р байрт   Татварын хэлтэс

Волейболын шилдэг тоглогч:

Шилдэг эмэгтэй тоглогчоор  Б.Сарантуяа /Татварын хэлтэс /

Шилдэг эрэгтэй тоглогчоор   О.Ганхөлөг  /Татварын хэлтэс

Сагсан бөмбөг ”-ийн төрөлд

Эмэгтэй :

               3-р байрт  Нэгдсэн эмнэлэг

                2-р байрт  Бүртгэлийн хэлтэс

                1-р байрт   Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс

Эрэгтэй:

                3-р байрт   байрт  Онцгой байдлын хэлтэс

                2-р байрт Цагдаагийн 1-р хэлтэс

                1-р байрт Замын цагдаагийн тасаг

Сагсан бөмбөгийн төрөлд :  шилдэг тоглогчоор

Эмэгтэй – Э.Энхнаран  / Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс /

Эрэгтэй – Э.Анхбаяр / Замын цагдаагийн тасаг /

Байгууллагын нэгдсэн дүнгээр :

                 3-р байрт    ЗДТГ

                 2-р байрт    Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

                1-р байрт   Татварын  хэлтэс

хамт олон тус тус шалгарсан байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР