Хан-Уул
Мэдээлэл

СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА ХИЙЛЭЭ

Монголын Улаан загалмайн нийгэмлэг Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн хүрээнд 9 дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын орцны  жижүүр , ажилчид, орон гэргүй тэнэмэл, орц хонгилд амьдардаг иргэдэд  сүрьеэгийн идэвхитэй илрүүлэгт хамруулж,  халдварын тархалт болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаа зохион байгууллаа.

Мөн сүрьеэ өвчний талаар ухуулга сурталчилгаа хийж, эрүүл мэндийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр явуулах үзлэгийг хуваарийн дагуу 11 дүгээр сарын 9, 14 ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаан загалмайн хороо ,Сууц өмчлөгчдийн холбоод , Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс хамтран зохион байгуулж нийт 210 иргэд хамрагдлаа.

Сүрьеэгийн халдварын шинж бүхий 21 иргэний “Цэр”-ний шинжилгээг авч лабораторид явуулсан байна. Үзлэгт хамрагдсан иргэдэд Хөдөлмөр, халамж үлчилгээний хэлтсийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн “Халамжийн хууль”-ийн тухай, МУЗН-ийн Эрүүл мэндийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Сүрьеэ өвчнөөс  урьдчилан сэргийлэх, мэдээлэл өгч, Иргэний бүртгэлийн мэргэжилтэн бичиг, баримтгүй иргэдийн судалгаа авч  ажиллаа.