Хан-Уул
Мэдээлэл

“БИ СЭРГИЙЛЖ ЧАДНА – ХАРИН ТА”

Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан Хүнс Технологийн Политехник Коллеж-д Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалтыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш нар “ БЗДХӨ ”,” БЗДХӨ болон ХДХВ дамжих дамжихгүй замууд ”,” Шийдвэр гаргалт”,” Бэлгэвчний зөв зохистой хэрэглээ”,” Бие биеэ дэмжих ”  зэрэг 5-н өртөөгөөр  2017 оны 12-р сарын 1-нд зохион байгууллаа. Энэхүү өртөөнд нийт 200 хүнд  бэлгийн замаар дамжих халдварт өвчин болон хүний дархлал хомсдлын вириусээс урьдчилан сэргийлэх, асуудал тулгарсан үед хамгийн зөв арга зам шийдвэрт хүрч, эрүүл мэнддээ хариуцлагатай хандаж сурахад нь нөлөөлсөн сургалтыг хийлээ.

Үйл ажиллагааны хүрээнд “ Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа.

Үүнд: 1-р байрт Тогоочийн 1-ийн “ Д ”

          2-р байрт Тогоочийн 1-ийн “ А ”

          3-р байрт Тогоочийн 1-ийн “ В ”

Хамтран ажилласан Хүнс Технологийн Политехник Коллежийн удирдлага,хамт олонд талархал илэрхийлье. Дэлхий нийтээрээ тэмцэж байгаа ДОХ-ын өдрийг жил бүр өөр өөр уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн уриа нь “ Би сэргийлж чадна, харин та”.