Хан-Уул
Мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо ТББ-тай хамтран  2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  “НЭГ Ч ХҮНИЙГ АРДАА ҮЛДЭЭХГҮЙ‘’  өдөрлөгийг дүүргийн 16 хорооны хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл 200 гаруй иргэнийг хамруулан ‘’ХҮННҮ МОЛЛ”-д зохион байгууллаа.

Өдөрлөгт Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, 4 дүгээр хорооны Засаг дарга О.Ганхуяг нар оролцож, дүүргийн хөгжилд хувь нэмрээ оруулсан  хөгжлийн бэрхшээлтэй  иргэн Монгол улсын Гавьяат жүжигчин дуучин Батбаяр, үсчин Алтанцэцэг, ХХҮХ-ийн эко бүлгийн гишүүн Мөнхбаяр нарыг дүүргийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр, нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажилласан “Хүннү молл” ХХК, “Очир буянт” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангасан “Комит сервис” ХХК-д дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлийн “Хүндэт өргөмжлөл”-ийг гардууллаа.

Өдөрлөгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, гар урлалын үзэсгэлэн худалдаа, урлагийн тоглолт, кино үзвэр, хүндэтгэлийн зоог барилаа.