Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ТҮЦ МАШИН” –ЫГ ДҮҮРГИЙН “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ БАЙР”-НЫ НЭГ ДАВХАРТ БАЙРЛУУЛЛАА

Иргэдийн санал хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН”-ыг дүүргийн Замын Цагдаагийн байрнаас Тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэг давхарт байрлууллаа. Ингэсэнээр иргэд Төрийн үйлчилгээг шуурхай авах боломж нээгдэж байна.


“Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ МАШИН” нь төрийн бүхий л төрлийн үйлчилээг хүргэх бөгөөд иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэнэ. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ МАШИН”-аар дамжуулан төлөх боломжтой билээ.