Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН “СТАТИСТИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Статистикийн хэлтсээс 2017 оны 12-р сарын 8-ны өдөр дүүргийн  аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудад зориулсан “Статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдол” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад барилга, аж үйлдвэр, зоогийн газар, эрдэм шинжилгээний хүрээлэн, сүм хийд, худалдааны байгууллага, аялал жуулчлалын компани зэрэг Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Сургалтаар албан ёсны статистикийн үйл ажиллагаа, түүний эрх зүйн орчин, Статистикийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтууд,  статистикийн мэдээлэгч байгууллагын үүрэг хариуцлага, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, статистикийн мэдээллийн ач холбогдол, мэдээллийг хаанаас авч ашиглах талаар шинэ мэдээллийг өгч, оролцогчдын асуусан асуултад хариулт өглөө.

Сургалтанд оролцсон 40 ажилтанд Хан-Уул дүүргийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр бэлтгэсэн 2016 оны нугалбар, эмхэтгэл, салбарын статистикийн инфографик мэдээллийг тараасан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.