Хан-Уул
Мэдээлэл

ОЮУТАН ЗАЛУУСЫГ ЦАГИЙН АЖИЛД ЗУУЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутнууд хичээлийн бус цагаар цагийн ажил хийж, орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг  үзүүлэхэд чиглэсэн  тэднийг бүртгэлжүүлэх, судалгаа авах, ажил олгогч болон ажил хайгч хоёрыг холбон зуучлах зорилгоор ХААИС, Монгол, Солонгосын польтехникийн сургууль, Технологийн дээд сургууль, Хангай дээд сургуулиуд дээр өдөрлөг зохион байгууллаа.

Нийт 600 оюутнаас цагийн ажлын хэрэгцээг тодорхойлох судалгааг хийж,  оюутан залууст зориулсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны зааварчилгааг өгч, хичээлийн бус цагаар цагийн ажил хийх сонирхолтой 130 оюутныг бүртгэж “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д мэдээллийг солилцсон арга хэмжээ боллоо.

Удирдамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг 100 аж ахуйн нэгж, байгууллагын хүний нөөцийн ажилтнуудаас оюутнуудыг хичээлийн бус цагаар ажиллуулах боломж байдаг эсэх, цаашид шинээр цагийн ажил бий болгох боломжтой эсэх талаар судалгаа авч байна.

Судалгааны үр дүнг нэгтгэснээр цагийн ажил хийх сонирхолтой оюутнуудыг бүртгэлжүүлж, ажил хайгч оюутан болон ажил олгогчийн хэрэгцээг тодорхойлж, тэднийг холбож өгөх дараагийн ажлын төлөвлөгөөний суурь бүрдэж байгаа юм.

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс