Хан-Уул
Мэдээлэл

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН 2017 ОНД ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Хан-Уул  дүүргийн   прокурорын  газраас   харъяа  дүүргийн   8   хорооны  гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг   зохиоцуулах   зөвлөлийн ажлыг  шалган  танилцсан байна.
Хороодын хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  тухай  хууль болон   шинээр гарсан  бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг  хэрхэн зохион байгуулж байгаатай  газар дээр нь танилцаж ажилласан байна.
Хороодын  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн ажлыг шалгахад  шалгалтаар дараах  нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна.
Зарим  хороодын  Гэмт хэргээс   урьдчилан сэргийлэх ажлыг   зохицуулах  дэд зөвлөлийн   2018 онд хийх  ажлын төлөвлөгөөтэй танилцах явцад  дэд  зөвлөл нь ажлын төлөвлөгөө гаргадаг боловч төлөвлөгөөний биелэлтийг тооцдоггүй, төлөвлөгөөнд, ажлыг сар улирлаар төлөвлөөгүй, ерөнхий хугацаа тавьсан,  хийгдэх ажлыг ерөнхий байдлаар бичсэн зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын  төлөвлөгөөг зөв, оновчтой төлөвлөөгүй,   зарим  хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл ямар ажил хийсэн болох нь тодорхойгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулаагүй, төлөвлөгөөний биелэлтийг тооцдоггүй, хууль хяналтын байгууллага болон бусад  төрийн  болон төрийн бус байгууллагатай гэмт хэрэг  зөрчлөөс  урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг,  зөрчлийг бууруулах талаар  хамтран ажиллаагүй,  санаачлагагүй ажилласан, зарим   хороодод тухайн  хороонд гарч байгаа гэмт хэрэг, зөрчлийн талаар ямар нэгэн  судалгаа, мэдээлэлгүй ,  хороодын хэсгийн байцаагч нараас  хорооны нутаг дэвсгэрт гарч буй хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцлийг тогтоож, судлаж, дүгнэж байгаа боловч түүнийг арилгах талаар ямар арга хэмжээ авсан, ямар үр дүнд хүрсэн нь тодорхойгүй, дэд зөвлөл нь энэ төрлийн ажилд анхаардаггүй, гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн хэсгийн байцаагчийн хийх ажил мэтээр  ханддаг,  зарим  хороодын  дэд зөвлөл нь шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн  хууль ,Зөрчлийн тухай хууль ,Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай г.м  хууль тогтоомжийн талаар  хорооны иргэд,аж ахуйн нэгж байгууллагуудад   сурталчилж ажиллаагүй  зэрэг  нийтлэг зөрчил   илэрсэн байна.

Прокуроруудаас  шалгалтын дүнг хороодын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн дарга, гишүүд болон холбогдох албан хаагчдад танилцуулж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх  талаар  үүрэг  чиглэл өгч  шалгалтын явцад   илэрсэн  зөрчлийг  арилуглахаар 2,7,9, 12,13 дугаар   хорооны  Иргэдийн  нийтийн хурлын  дарга, Засаг  дарга нарт    прокурорын мэдэгдэл, 10 дугаар   хорооны  засаг  даргад  прокурорын  шаардлага  хүргүүллээ.