Хан-Уул
Мэдээлэл

ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны А/408 дугаар захирамжийн дагуу 2018 оны Цэргийн бүртгэлийг явуулах бэлтгэл ажлын хүрээнд хороодын албан хаагчидтай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дүүргийн Соёлын ордонд мэргэжил арга зүйн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний эхэнд Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, санаачлагатай хамтран ажилласан Ц.Алтангэрэл даргатай 16-р хорооны хамт олон болон 2-р хорооны зохион байгуулагч Л.Энхзаяад талархал гардууллаа.

Мөн Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх ажлын хүрээнд зохион байгуулсан болзолт уралдааны удирдамжийн дагуу шалгуур үзүүлэлтээр байр эзэлсэн Өрхийн эрүүл мэндийн төв болон нарийн мэргэжлийн эмч нарт Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн дарга, хурандаа А.Баттулга, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар  Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Зөвлөгөөний дарааллын дагуу 2018 оны “Цэргийн бүртгэл явуулах тухай” дүүргийн Засаг даргын захирамжийг танилцуулж, цэргийн бүртгэлийг явуулах мэргэжил арга зүйн талаар Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай, Төрийн болон албан хаагчдын нууц хамгаалалтын талаар Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Ганчимэг нар зөвлөмж өгсөн.

Зөвлөгөөний төгсгөлд  Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга цэргийн бүртгэлийг зохион байгуулан явуулахтай холбогдуулан үүрэг, чиглэл өглөө.