Хан-Уул
Мэдээлэл

“ХООЛООР СУВИЛАХУЙ-ЭМГҮЙГЭЭР ЭМНЭХҮЙ”

/2018.01.12/ өдөр “Хоолоор сувилахуй-Эмгүйгээр эмнэхүй” нээлттэй хаалганы өдөрлөгийг Хүүхдийн клиник-4 сувилал амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгт урилгаар ХУД-ийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, 46-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхбаатар нар болон эцэг эхчүүд хүрэлцэн ирж оролцов.

Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү өдөрлөгөөр эцэг эхчүүдэд сувиллын үйл ажиллагааг танилцуулах санал бодлоо солилцох, үйл ажиллагааг сурталчлан таниулах ихээхэн ач холбогдолтой билээ.

Өдөрлөгөөр сувиллын эмчилгээ, сувилгаа, хоолны бүтээгдэхүүн, орц норм, илчлэг шим тэжээл, төрөл, амт чанар зэргийг харуулсан үзүүлэлт үйл ажиллагаа гэдгээрээ  онцлог юм.

Мөн хүүхдэд өгдөг коктейл эмчилгээний амталгаа, эмчилгээ, сувилгааны тоног төхөөрөмжийн үзүүлэнт үйл ажиллагаа, хүүхдийн хоол хүнсний нийлүүлэлт, хадгалалт, технологи орц норм нэр төрөл, амт чанар зэргийг харуулсан хоолны амталгаат үзэсгэлэн болон уламжлалт эмчилгээ, томуу томуу төст өвчнөөс сэргийлэх 5 төрлийн гарын авлага, утаанаас хамгаалах агаар шүүгчтэй маск тараах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.