Хан-Уул
Мэдээлэл

ЭГШИГЛЭНТ ҮРС

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн гоо зүй-мэдрэмжийн агуулгын хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор  ХУД-ийн  12–р цэцэрлэгийн Б.Будсүрэн багштай  бэлтгэл “А” бүлгийн 30, Х.Валентин багштай “Б ” бүлгийн 25 хүүхдэд  “ 5 өнгө 7 эгшиг” сургалтыг  зохион байгуулагдлаа.

Сургалт хүүхдүүдийн дуртай хүүхэлдэйн кинонд  тулгуурлан дүрд дүгнэлт хийх,  үйл явдлыг ургуулан төсөөлөх, баатруудыг өнгөөр будуулж, нэр өгүүлэн  ярилцуулж, дүгнэлт хийх аргуудаар явагдлаа.

Сургалтын үр дүнд цэцэрлэгийн багачуудын төсөөлөн бодох, өөрийгөө илэрхийлэх, бие биеэ сонсох, аливаад бүтээлчээр хандах хандлагатай боллоо.