Хан-Уул
Мэдээлэл

АХМАДУУДЫН “УУЛЗАЛТ- ЯРИЛЦЛАГА” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хан-Уул дүүргийн  11  дүгээр хорооны  ахмадууд , Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга болон ахмадын зөвлөл, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран 2018 оны 01 дүгээр сарын 25-нд Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай /шинэчилсэн найруулга/ болон халамжийн багц хуулиудаар уулзалт- ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтанд тус хорооны 56 ахмад настан ,ахмадын хорооны идэвхитэн сонгуультан нар  оролцсон бөгөөд ахмад настны Нийгмийн халамжийн багц хуулийг сурталчиллаа. Мөн ахмадуудын сонирхсон асуултанд хариулт өгч, Нийгмийн халамжийн хууль тоогтоомжийн эмхэтгэл, ахмадын зориулалттай амралт, сувилал , магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувиллын нэрс болон танилцуулга мэдээлэл өглөө.