Хан-Уул
Нэмэлт

УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВАА ЭХЭЛЛЭЭ

2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа 2018  оны 02 дугаар сард 11 хичээлээр зохион байгуулагдах бөгөөд 2 дугаар сарын 09-11-ны өдрүүдэд орос хэл, монгол хэл, физик, математик, түүх, нийгмийн олимпиад боллоо.

Олимпиадад төрийн болон төрийн бус өмчийн 24 ерөнхий боловсролын  5-12 дугаар ангийн 1938 сурагч мэдлэг чадвараараа өрсөлдснөөс 442 сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрх авлаа. Олимпиадыг Нийслэлийн боловсролын газар, Боловсролын хэлтэс,15, 52, 115, 41 дүгээр сургуулийн захиргаа, байгалийн ухаан ,нийгмийн ухааны  заах аргын нэгдэлтэй хамтран амжилттай зохион байгуулагдлаа.  Мөн 02 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд бусад хичээлийн олимпиад зохион байгуулагдана.