Хан-Уул
Мэдээлэл

“ХҮҮХЭД –ЗОХИОЛЧ -ЭЦЭГ ЭХ” НӨХӨРСӨГ ХҮНДЭТГЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн Боловсролын хэлтсийн 10 жилийн ойд зориулан Буянт –Ухаа сүлжээ цэцэрлэгүүдээс зохион байгуулсан “Хүүхэд –Зохиолч -Эцэг эх” нөхөрсөг хүндэтгэлийн уулзалт, өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр бага насны хүүхдүүдийг хүүхдийн номын зохиолч, хөгжмийн зохиолчтой танилцуулах ,тэдний уран бүтээлээр хүүхдийн тоглолт хийх, ном унших аргад суралцах ,номын сантай танилцах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Өдөрлөгт дүүргийн Буянт –Ухаа сүлжээ цэцэрлэгүүд болон дүүргийн  цэцэрлэгүүдийн нийт 150 хүүхэд, 150 эцэг эх,  30 эрхлэгч, багш нар оролцлоо.

Тус өдөрлөгт урилгаар дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо, Нацагдоржийн шагналт алтан өд шилдэг бүтээлийн 3 удаагийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Д.Батжаргал, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Н.Мандал, МЗЭ –ийн шагналт зохиолч Ш.Энхбаяр, Хүүхдийн элч хөгжмийн зохиолч С.Батболд нар оролцлоо.