Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг хөнгөлөлт олгох журмын 2.5, тус тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журмын 2.17-д заасны дагуу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2018 онд жагсаалтад дурьдагдсан протез, ортопедийн болон тусгай хэрэгслэлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын нэхэмжлэх болон бэлэн мөнгөний баримтыг үндэслэн үнийн хөнгөлөлт олгох ба жагсаалтад байхгүй байгууллагын нэхэмжлэх болон бэлэн мөнгөний баримтанд үнийн хөнгөлөлт олгохгүй болохыг анхаарна уу.
энд дарж үзнэ үү