Хан-Уул
Мэдээлэл

ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУД ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ

Монгол улсын Засгийн газрын 339,340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэн “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохио”-гоор ажиллах дадлага сургуулийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгууллаа.


Дадлага сургуульд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын нийт 31 сургуулийн 16580 сурагч 153 багш ажилтанг хамруулан дадлага сургуулийг зохион байгуулахад дундын хянагчаар Онцгой байдлын хэлтсээс 34 албан хаагч ажиллаж, заавар зөвлөгөө өгч ажиллалаа.