Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн насан туршийн боловсролынхны дунд 4 дэх жилдээ уламжлал болгон зохиогдож буй “ТАМИРЧИН БАГШ” спортын арга хэмжээ 3 дугаар сарын 27-нд уурхайчдын хотхон Багануур дүүрэгт болж өндөрлөлөө.

Тус тэмцээний нээлтэд Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, НТБҮ төвийн захирал Л.Болортунгалаг, БНД-ийн НТБ төвийн захирал А.Өсөхжаргал нар оролцож, тэмцээнийг нээж үг хэллээ.

Энэ арга хэмжээнд Насан туршийн боловсролын үндэсний төв болон нийслэлийн 8 дүүргийн 200 гаруй багш, ажилчид оролцож  гар бөмбөг, боулинг, дартс, байт харваа, олс таталт гэсэн спортын 5 төрлөөр өрсөлдөв.

Хан-Уул дүүргийн Насан туршийн боловсролын төв энэ тэмцээний  олс таталтын төрөлд тэргүүн байр эзэлж, алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав