Хан-Уул
Мэдээлэл

“ЭРҮҮЛ МАЛ-ЭРСДЭЛГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэл хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах зорилгоор ХУД-ын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04 өдрийн А/153 захирамжийг хэрэгжүүлэх “Эрүүл мал- Эрсдэлгүй бүтээгдэхүүн” аяныг үргэлжилж байна.

Аяны хүрээнд Засаг даргын Тамгын газрын Хүнс. худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ЦХ-тэй хамтран мал бэлчээрлүүлэх, тууварлахыг хориглосон бүс нутагт эзэн хариулаагүй бэлчээрлэсэн 100 гаруй толгой адуу, 130 гаруй үхрийг тусгайлсан хашаанд саатуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 6 иргэнд 300 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж ажиллалаа. “Эрүүл мал- Эрсдэлгүй бүтээгдэхүүн” аяныг үргэлжилж байна.