Хан-Уул
Мэдээлэл

“ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Албан бус насан туршийн боловсролын төв, 13 дугаар хороо, Туул тосгон Захирагчийн ажлын алба хамтран “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан тус хорооны залуу гэр бүлийн дунд “Ханьтайгаа хамтдаа” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээний зорилго нь залуу гэр бүл нь бие биенээ хүндлэх, хайрлах, харилцаа хандлагыг сайжруулах, аз жаргалтай гэр бүлийг бий болгоход чиглэсэн юм.

Тэмцээнээр:
Ханиа хэн сайн мэдэх вэ?



Хөгжөөнт буухиа

Алдартан болон үг таалгах


Ханьдаа зориулсан захидал бичих

Гэр бүлийн хоорондох бүжиг

1-р байр- “ Маша баавгай “ баг
2-р байр- “Мөрдөстөн” баг
3-р байр- “ Хос багана” баг тус тус шалгарлаа.

“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан тус хорооны эрхэмсэг гэр бүлийг алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулав. Энэхүү арга хэмжээ нь 40-60 жил хамтдаа амьдарч, үр хүүхдээ өв тэгш хүмүүжүүлсэн, Улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, гэр бүлийн үнэ цэнээ эрхэмлэн, нэр хүндтэй, үлгэр дууриалалтай амьдарч байгаа эрхэмсэг гэр бүлүүдийг алдаршуулж, тэдний гэр бүлийн түүх, хамтран амьдарсан он жилүүдийн дурдатгалаас хуваалцах, үр хүүхдүүд нь эцэг эхдээ хүндэтгэл үзүүлэх, хүндэтгэлийн арга хэмжээ байсан юм. Уг арга хэмжээнд нийт 8 ахмад хос, тэдний үр хүүхдүүд оролцлоо.