Хан-Уул
Мэдээлэл

ОРОС ХЭЛНИЙ БАГШ НАР “АРГА ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

Нийслэлийн Боловсролын Газраас 2018 оныг Орос хэлний боловсролыг дэмжих жил болгосонтой холбогдуулан төлөвлөгөөт олон арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Монгол 3 дугаар дунд сургууль дээр Нийслэлийн  Орос хэлний багш нарын дунд “АРГА ТУРШЛАГАА ХУВААЛЦАХ” өдөрлөг зохион байгуулагдсан байна.

Тус арга хэмжээнд НБГ-ын орлогч дарга Ц.Отгончимэг, Монгол улс дахь ОХУ-ын Элчин Сайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Татьяана Чагдуровна, НБГ-ын ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх, А.С.Пушкины нэрэмжит шагналтан доктор профессор н.Алтанцэцэг болон ерөнхий боловсролын сургуулиудын захирлууд хүндэт зочноор уригдан оролцож баяр хүргэж үг  хэлэн өөрсдийн илтгэлийг  хэлэлцүүллээ.

Өдөрлөгөө нийслэлийн 9 дүүргийн  орос хэлний  багш нарын бүтээлийн үзэсгэлэн тавигдан дүүрэг бүрээс 1 шилдэг багш өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлэх илтгэл тавьж, мөн   урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлэн  “Русский чай” арга хэмжээ зохион байгууллаа.

Тус дүүргийн төрийн өмчийн 15 ЕБС-иудын 32 мэргэжлийн багш нар 95%-тай идэвхтэй сайн оролцлоо.