2017-2018 оны хичээлийн жилд Үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилготой Улсын шалгалтын “Даалгаврын сан” хэрэглэхээр боллоо.
Улсын шалгалтад ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12-р анги төгсөгчид хамрагдах бөгөөд улсын шалгалт орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Дүүргийн хэмжээнд бага боловсролыг 2708, суурь боловсролыг 1929, бүрэн дунд боловсролыг 1631 сурагч төгсөх бөгөөд сурагчид улсын шалгалтыг “Даалгаврын сан”-аас боловсруулсан сэдвээр өгөх юм. ЕБС-иудад төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах коммис шалгалтын сэдвийг Блупринт програмыг ашиглан www.ush.eec.mn холбоосоор нэвтрэн агуулгын сонголтоор даалгаврыг татан авч боловсруулалт хийн шалгалтыг авч , дүн мэдээг дүүргийн Боловсролын хэлтэст мэдээлэн ажиллана.
№ | Анги | Шалгалтын агуулга
|
Шалгалт өгөх өдөр | Гариг |
1 | 5-Р АНГИ БАГА БОЛОВСРОЛ | Монгол хэл | 5-р сарын 28 | Даваа |
2 | Математик | 5-р сарын 30 | Лхагва | |
3 | Байгаль шинжлэл | 6-р сарын 4 | Даваа | |
1 | 9-Р АНГИ СУУРЬ БОЛОВСРОЛ | Монгол хэл | 5-р сарын 29 | Мягмар |
2 | Математик | 5-р сарын 31 | Пүрэв | |
3 | Байгаль шинжлэл | 6-р сарын 5 | Мягмар | |
4 | Нийгмийн ухаан | 6-р сарын 7 | Пүрэв | |
1 | 12-Р АНГИ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛ | Монгол хэл | 5-р сарын 30 | Лхагва |
2 | Математик | 6-р сарын 4 | Даваа | |
3 | Сонгосон | 6-р сарын 6 | Лхагва | |
4 | Гадаад хэл | 6-р сарын 8 | Баасан |