“Олон улсын хүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийнхээ зорилтот бүлгийн хүүхдүүд тэдний гэр бүлд мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлгээ гардууллаа.
Түүнчлэн сурлага, урлаг, спортын амжилтаараа үеийнхнийгээ манлайлсан хүүхдүүдийг “Талархал” дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
Хан-Уул дүүрэгт зорилтот бүлгийн нийт 4000 гаруй хүүхэд байдаг бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн хэмжээнд амьдран, сурч, хүмүүжиж байгаа зорилтот бүлгийн хүүхдүүдэд авъяас чадвараа хөгжүүлэх, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх, итгэл хайрлаж, сэтгэлийн дэм өгөх зорилгоор олон ажил зохион байгуулан хийдэг.
Энэ жилийн тухайд Хан-Уул дүүрэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн уулзалт, өдөрлөгийн зохион байгуулан тэдэнд сэтгэлийн дэм хайрласан арга хэмжээ зохион байгуулсан. Цаашдаа зорилтот бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тодотгон хэллээ.
Мөн Хан-Уул дүүргийн 16 хорооны хүүхэд багачууд хороо тус бүртээ “Хүүхдийн баяр”-аа тэмдэглэн Засаг даргын болон Засаг даргын Тамгын газартай хамтран ажилладаг байгууллагуудын гарын бэлэг гардуулсан үйл ажиллагаа болж өндөрлөлөө.