Хан-Уул
Мэдээлэл

“АМЬДРАХ УХААН БА ЗАЛУУСЫН ОРОЛЦОО”

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь амьдрах ухааны боловсролын агуулгын хүрээнд 18-35 насны  залууст амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг билээ.

5 дугаар сарын олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухаан, эрүүл мэндийн боловсрол олгох, өдөр тутмын амьдралд эрүүл зөв, дадал хэвшил, эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Амьдрах ухаан ба залуусын оролцоо” сэдэвт ярилцлагыг /2018.05.30/ны өдөр Орхон их сургуулийн оюутан залуусын дунд зохион байгууллаа.

Ярилцлага “Амьдрах ухааны боловсролын талаар бидний ойлголт” “Амьдрах ухаан ба залуусын оролцоо” “Цаашид…” гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж ярилцлагын явцад оюутан залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, цаашид өдөр тутмын амьдрал болоод сургууль, ажлын орчинд хэрхэн өөрийн амьдрах ухааны чадвараа хөгжүүлэхэд суралцлаа.

Мөн багаараа хамтран цаашид Албан бус-Насан туршийн боловсролын төв, Орхон их сургуулийн үйл ажиллагаагаар дамжуулан амьдрах ухааны боловсрол олгох ямар үйл ажиллагааг зохион байгуулж, оролцож болох талаар шинэ шинэлэг санаагаа уралдуулан хамтдаа хэлэлцлээ.

Энэхүү ярилцлагын үр дүнд оюутан залуус маань амьдрах ухааны боловсролын талаар үндсэн ойлголттой болж, цаашид өдөр тутмын амьдрал болоод нийгмийн орчинд өөрийн амьдрах ухааны чадваруудыг хөгжүүлэх, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэй боллоо.

Залуусын маань санаачилсан шинэ шинэлэг бүтээлч санаанууд цаашид ажил хэрэг болж олон залуусын амьдрах ухааны боловсролд эерэгээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье!