Хан-Уул
Мэдээлэл

“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ СУРАГЧ” ШАГНАЛААР 18 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ ШАГНУУЛЛАА

Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн дүүрэг, нийслэл, улсын чанартай олимпиадууд зохион байгуулагдсан билээ.

2017-2018 оны хичээлийн жилд улсын олимпиадад 12 дугаар ангийн 15 төрлөөс 10 төрөлд нь нийслэлийн сурагчид тэргүүн байрт шалгарсан бөгөөд Нийгмийн хичээлийн хотын аваргаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Доосүрэнгийн Гэрэлсүрэн шалгарч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн “Шилдэг сурагч” шагналаар шагнууллаа.

Хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлж, дүүргийнхээ нэрийг өндөрт өргөсөн сурагч Д.Гэрэлсүрэндээ  баяр хүргэж,сурлагын өндөр амжилт хүсье.