Хан-Уул
Мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нар 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн хашаанд байршуулсан “Экобин” ухаалаг хогийн савтай танилцах ажиллагаанд оролцож, үе шаттайгаар хэрэглээнд нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавилаа.

Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй тус хогийн савыг эхний ээлжинд ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байгаа юм.

“Экобин” хогийн сав нь зай талбай бага эзэлдэг. Эвгүй үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй. Хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй. Мөн ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой юм. Хогийн савны тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй байхаар бүтээсэн. Нэг саванд 1.5-3 м/куб хүртэл хог хуримтлуулах боломжтой. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих, ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай, үнэр гарахгүй, хотын гудманд өнгө үзэмжтэй. Хогийн савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Одоогоор 80 ширхэг хогын савыг үйлдвэрлэн бэлэн болгосон байна.

Энэхүү хогийн савыг эхний ээлжинд дүүргийнхээ нийт бүх сургууль, цэцэрлэгт нэвтрүүлж ажиллах нь зүйтэй гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд  онцлон хэлж холбогдох албаны хүмүүс үүрэг чиглэл өглөө.