Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо- Миний гудамж” аяныг зохион байгуулахаар баталсан юм.

Аян өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс энэ сарын 1-н хүртэл үргэлжилсэн. Аяны шилдгүүдийг өнөөдөр тодруулж, шагналыг гардууллаа.

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд шилдэг тохижилттой дүүрэг, байгууллага, ААН, хороо, гэр хорооллын өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ажлын хэсгүүд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулж Хан-Уул дүүрэг шилдэгээр шалгарлаа.

Шилдэг дүүргээр

I байр Хан-Уул дүүрэг,

II байр Налайх дүүрэг

III байр Багануур дүүрэг

Шилдэг байгууллага ААН-ээр /орон сууцны хороолол/

I байр Хан-Уул дүүрэг Гоёо ХХК,,

II байр Сүхбаатар дүүрэг СИТИ их сургууль

III байр Багануур дүүрэг “Багануур” ХК

Шилдэг байгууллага, ААН /гэр хороолол/

I байр Налайх дүүрэг “Сайн номун хийд”

II байр Сонгинохайрхан дүүрэг “Арвайн үндэс” ХХК

III байр Хан-Уул дүүрэг “Авто шил”

Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороолол/

I байр Багануур дүүрэг 3-р хороо

II байр Налайх дүүрэг 2-р хороо

III байр Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо

Шилдэг тохижилттой хороо /гэр хороолол/

I байр Багануур дүүрэг 1-р хороо

II байр Хан-Уул дүүрэг 13-р хороо

III байр Баянзүрх дүүрэг 27-р хороо

Шилдэг тохижилттой гэр хорооллын өрх

I байр ХУД-ийн 10-р хорооны иргэн Ж.Очирбат

II байр СХД-ийн 10-р хорооны иргэн Ц.Цогт-Очир

III байр НД-ийн 1-р хорооны иргэн Ш.Батхишиг

Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага

I байр Чингэлтэй дүүрэг “Тохижилт үйлчилгээ” ХХК

II байр Сүхбаатар дүүрэг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ

III байр Сонгинохайрхан дүүрэг, Сүхбаатар дүүрэг “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иуд тус тус шалгарсан байна.


Мөн Нийслэлийн хороодын үйл ажиллагааг сайжруулах, төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарын ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төрийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах зорилгоор нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг нийслэлийн 152 хороо, 1480 хэсгийн ахлагчдын дунд зарлаж, өнөөдөр дүнгээ гаргалаа. Хорооны үйл ажиллагааны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 10 бүлгийн 65 үзүүлэлтээр,  хэсгийн ахлагч нарын багийн ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ 5 бүлгийн 44 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн.

“Шилдэг хороо”, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдаан удирдамжид заасны дагуу хөндлөнгийн үнэлгээний байгууллага, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 15 агентлаг, УСУГ, ОСНААУГ зэрэг нийт 18 байгууллага үнэлгээ өгөх замаар нийслэлийн 2018 оны шилдэг хороог шалгаруулав.

Нийслэлийн 2018 оны “Шилдэг хороо” болзолт уралдаанд нэгдүгээр байрыг Чингэлтэй дүүргийн 16-р хороо, хоёрдугаар байрыг Хан-Уул дүүргийн 13-р хороо, гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн 5-р хороо эзэлсэн бол Тусгай байрт Сүхбаатар дүүргийн 5, 3-р хороо, Сонгинохайрхан дүүргийнийн 7-р хороо, Баянзүрх дүүргийн 9-р хороо, Налайх дүүргийн 7-р хороо, Баянгол дүүргийн 6-р хороо, Хан-Уул дүүргийн 1-р хороод орсон байна.

Харин нийслэлийн 2018 оны “Хэсгийн ахлаг нарын шилдэг баг” болзолт уралдаанд Хан-Уул дүүргийн 7-р хороо нэгдүгээр байрыг, Чингэлтэй дүүргийн 19-р хороо хоёрдугаар байрыг, Баянгол дүүргийн 15-р хорооны хэсгийн ахлагчид гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн СХД-ийн 31, 15-р хороо, Сүхбаатар дүүргийн 2-р хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Баянгол дүүргийн 7-р хороо, Багахангай дүүргийн 1-р хороо, Баянзүрх дүүргийн 4-р хорооны хэсгийн ахлагчид тусгай байрын эзэд боллоо.