Хан-Уул
Мэдээлэл

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛД ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор 10 дугаар сургууль, 230,189 дүгээр цэцэрлэгтэй хамтран “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо” сэдэвт зөвлөгөөний хүрээнд нийт эцэг эхчүүдэд  2018 оны  10 дугаар сарын 12,13, 18-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар:

  • “Хүүхэд гэр бүлийн баялаг”
  • “Өнөөгийн монгол хүүхдийн хөгжил төлөвшлийн онцлог”
  • “Таны хүүхдийн нас,сэтгэхүйн онцлог”
  • “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо”
  • “Эрүүл аюулгүй орчин-Эрүүл зөв хоол хүнс- Эрүүл зөв харилцаа- Эрүүл зөв дадал хэвшлүүд”-ийг хэрхэн гэр бүлийн орчинд бий болгох вэ? зэрэг сэдвийн дагуу мэдээлэл өгч, нээлттэй ярилцав.


Эцэг эхчүүд  өөрт тохиолдож буй бэрхшээл, амьдралдаа хэрэгжүүлж буй арга туршлага, эрүүл зөв хэвшлүүдээсээ хуваалцан, санал солилцон хэлэлцлээ.

Сургалтын үр дүнд эцэг эхчүүд маань хүүхэд хамгааллын асуудал танаас,таны гэр бүлийн орчноос эхлэх ёстой бөгөөд хүүхдийнхээ нас сэтгэхүй, хөгжлийн онцлогийг таньж эрүүл аюулгүй орчин, хоол хүнсээр хангахаас гадна гэр бүлийн харилцаа, ээж аавын үзүүлж буй үлгэр дуурайл хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэгтэй болж цаашид үр хүүхэдтэйгээ ойр дотно харилцаж, зөв дадал хэвшлээр үлгэр дуурайл үзүүлэх нь хүүхэд хамгааллын асуудалд таны оруулж буй маш том хувь нэмэр гэдгийг ярилцаж дүгнэлээ.

Хүүхэд бүхэн аз жаргалаар бялхаж байг.