Хан-Уул
Мэдээлэл

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЁС ЗҮЙН ОЙЛГОЛТОО НЭМЭГДҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс албан хаагчдын ёс зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ээлжит сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.


Сургалтыг “Амар Оюуны Хөрөнгө Оруулалт” сургалтын төвийн багш Ч.Сайхнаа удирдан явуулж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, баримталбал зохих зарчимын тухай ойлголтыг нэмэгдүүлэх шинэ мэдээ мэдээллээр баялаг сургалт явагдлаа.


Төвийн санаачлагаар зохион байгуулагдсан тус сургалтыг олон төрийн албан хаагчдад хүргэж дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх 12 алба хэлтсийн 30 гаруй албан хаагчийг хамруулан ажиллалаа.

Төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, ёс зүйтэй түгээн хүргэх нь албан хаагч бидний гол үүрэг юм.