Нийслэл хотын 379 жилийн ой, Нийслэлд архивын салбар үүсч хөгжсний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нийслэл, дүүргийн Тэргүүний архивчдын нэгдсэн зөвлөгөөн” 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо.
Тус зөвлөгөөнд Нийслэл, дүүргийн хэмжээний архивч, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 300 албан хаагч хамрагдсан бөгөөд Хан-Уул дүүргийн төрийн байгууллагын 30 гаруй албан хаагч оролцлоо.
Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн архив, бичиг хэргийн ажилтан доктор (s.cd) С.Цэцгээ “Архив, албан хэрэг хөтлөлтийн салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд” сэдэвт илтгэл тавьж оролцлоо.