Хан-Уул
Мэдээлэл

БАРЬЦАА ХӨРӨНГИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ ЗЭЭЛИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс харилцагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн, үйлдвэр эрхлэгчдэд хэрэгцээтэй үйл ажиллагаа явуулахыг зорьдог.

Энэ зорилтын хүрээнд “Хас банк”-ны “Оргил” салбартай хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус салбарын Дэд захирал Э.Ариунтуяа, Зээлийн мэргэжилтэн Ж.Даваажаргал нартай хийсэн ажил хэргийн уулзалт манай төвд зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр хоёр талаас “Үйл ажиллагаа нь тогтмол явагдаж, өргөжүүлэх шаардлагатай байгаа “хөдөлмөрч, бүтээлч” жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд хүрч ажиллах нь чухал” гэдгийг онцолсон юм.

“Хас банк”-наас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан БАРЬЦАА ХӨРӨНГИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙ 2 ТӨРЛИЙН ЗЭЭЛ-ийг санал болгож байгааг танилцууллаа. Үүнд:

  1. Барьцааны хөнгөлөлттэй зээл:
  • Зээлийн хэмжээ-30 сая хүртэлх төгрөг
  • Зээлийн хугацаа-36 сар хүртэлх
  • Сарын хүү- 1,8-2,0%
  • Зээл олголт: 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал
  • Барьцааны хөнгөлөлттэй /бизнесийн тогтвортой орлоготой/
  • Орлого нотлох боломжтой
  • Аж ахуйн нэгж болон иргэн 
  1. Барьцаатай зээл:
  • Зээлийн хэмжээ-10 сая хүртэлх төгрөг
  • Зээлийн хугацаа-36 сар
  • Сарын хүү- 1,8-2,0%
  • Зээл олголт: 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал
  • Барьцаа хөрөнгөтэй /автомашин, үл хөдлөх хөрөнгө гэх мэт/
  • ЖИЧ-барьцаа хөрөнгийн үнэлгээ 15 сая төгрөг хүрсэн байх
  • Бизнесийн орлогоо нотолж чадахгүй байгаа бизнес эрхлэгч иргэн болон аж ахуйн нэгж

гэсэн шалгуур бүхий 2 төрлийн “бичил зээл”-ийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгохоор боллоо.

Үйлдвэрлэл болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тулгамддаг гол асуудал бол хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл тусламжинд хамрагдахад барьцаа хөрөнгө, орлого нотлох гэсэн гол асуудлууд тулгардаг. Иймд “Хас банк”-ны дээрх бүтээгдэхүүн үйлчилгээ нь эдгээр тулгамддаг асуудалд уян хатан хандаж байгаа нь томоохон боломжийг бизнес эрхлэгч танд олгож байна.

Үйлдвэр эрхлэгч та бүхэн энэхүү бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7000-7012, 89256614 утсаар лавлана уу.

Дээрх бүтээгдэхүүн үйлчилгээний тухай дэлгэрэнгүй танилцуулга мэдээллийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 11.00 цагаас Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн “Сургалтын танхим”-д хийх тул иргэд, үйлдвэрлэгчид та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу.