Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨЛЗИЙТИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА

Улсын Онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж, Шүлхий өвчин бүртгэгдсэн аймгийн нутаг дэвсгэрээс Нийслэл хот руу орох малын шилжилт хөдөлгөөнийг зогсоосны дагуу Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэх гэсэн 3-н тээврийн хэрэгсэл бүхий иргэдийн 400 гаруй  амьд хонийг буцаан, иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэсээс өгч ажилласан байна.