Хан-Уул
Мэдээлэл

АЛСЛАГДСАН ХОРООНЫ ЗОРИЛТОТ ӨРХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хуралтай хамтран тус хорооны “Зорилтот өрхийн бүлэг”-т чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа. Тус бүлэгт дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлэх боломжтойч ажлын байр олдохгүй байгаа хөдөлмөрийн насны иргэд байгдаг тул Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтыг явуулж 21 иргэн хамрагдлаа.

Сургалтын үйл ажиллагааг албан ёсоор нээн Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвийн дарга, дүүргийн 14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Дорждулам үг хэлсэн бөгөөд тэрээр “Боломжгүй гэж гараа хумин суух биш хамтдаа гарц хайж өөрсдийгөө хөгжүүлэхээр ирсэн та бүхэн “хөдөлмөрч” хүмүүс юм” гэдгийг онцлон, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Зорилтот бүлгийн иргэд нь “Бизнесээ эхэл” хөтөлбөрийн сургалтанд хамрагдсанаар өөрийн боломж нөхцөлөө ашиглан өрхийн бизнес эрхлэх, хоорондоо бүлэг болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх гарцыг хамтдаа нээж, гарааны бизнесээ эхлүүлэх, төсөл бичих анхан шатны мэдлэг мэдээллээр хангагдаж байгаа юм.

14-р хорооны Иргэдийн Нийтийн Хурал нь Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвтэй цаашид хамтын ажиллагаатай байж, “зорилтот бүлгийн өрх” болон тус хорооны жижиг дунд үйлдвэр эрхлэгчрүү чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөж байна.

ХӨДӨЛМӨРЧ ХҮНИЙГ БУРХАН ЗААВАЛ ШАГНАДАГ!