Хан-Уул
Мэдээлэл

“ЭКО ДҮҮРГИЙН ХУРИМТЛАЛТАЙ ЗАЛУУС”

Хан- Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг тохиолдуулан оюутан залууст хуримтлалын талаар мэдлэг ойлголт өгч, зөв дадал хэвшил бий болгох зорилгоор Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран ШУТИС-ийн Мех.ТС-ийн Мсүт-ийн 210 оюутанд 2018.11.01-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Оюутнуудад мэдээлэл өгөхөөр Голомт банкны Хан-Уул бизнес салбарын харилцааны менежер Х.Шүрэнтуяа, Г.Мөнхбат, Б.Солонго болон АБНТБТ-ийн багш нар хүрэлцэн ирж:

-“Хуримтлалтай оюутан” аян

– Хуримтлал гэж вэ? хуримтлалын ач холбогдол

– Хуримтлал үүсгэх арга замууд

– Хадгаламжийн төрлүүд, түүний онцлог

– Мөнгө түүний үнэ цэнэ

-Өрхийн төсөв зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, хуримтлалын тооцоолол хийж, харилцан ярилцлаа.

Сургалтын үр дүнд оюутан залуус маань санхүүгийн боловсролоо нэмэгдүүлж, хуримтлал хадгаламжийн ач холбогдлыг таньж,өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшил төлөвшүүлэх эрмэлзэлтэй болж,эко дүүргийн хуримтлалтай залуусын тоо 79 оюутнаар нэмэгдлээ.

Иргэн та ч мөн адил санхүүгийн боловсролдоо хөрөнгө оруулалт хийж мөнгө түүний үнэ цэн, хуримтлал, хадгаламж, өрхийн төсвийн талаар мэдээлэл авч сургалтад хамрагдахыг  хүсвэл бидэнд хандаарай.

         Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв